А.Амбасэлмаа: 6 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ


2020-11-13 11:11:51

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр "2020.11.12-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1030 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Тусгай үүргийн онгоц, татан авалтаар ирсэн 501 хүний давтан шинжилгээ хийгдсэн. Үүнд үүрэг гүйцэтгэж ажилласан эмч, ажилчдын шинжилгээ мөн багтсан.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан 2 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод багцаар бүртгэгдсэн халдварын голомтод ойрын хавьтал 125, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсэн. Ойрын хавьтал 125 хүнээс 5 хүнд халдвар илэрсэн.

Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 417 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Энэ голомтод батлагдсан тохиолдол 6 боллоо.

Сэлэнгэ аймагт 2020.11.13-нд тус аймгийн оршин суугч 3 хүний шинжилгээн коронавирус илэрсэн. тус аймаг өчигдрөөс эхлэн хязгаарлалттай арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдөр ХӨСҮТ-ээс мэргэжлийн шуурхай хариу арга хэмжээний нэг багийг илгээлээ. УОК-оос баг ажиллаж байна. Сэлэнгэ аймагт өвчлөл бүртгэгдсэн учраас Дархан, Сэлэнгийн иргэдэд хандаж хэлэхэд, гэр орондоо байж, гадуур гарахгүй байхыг хичээнгүйлэн хүсч байна" гэлээ.