Сэлэнгэ аймагт 3 хүнээс коронавирус илэрлээ


2020-11-13 11:16:34

Сэлэнгэ аймагт 2020.11.13-нд тус аймгийн оршин суугч 3 хүний шинжилгээн коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тус аймаг өчигдрөөс эхлэн хязгаарлалттай арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдөр ХӨСҮТ-ээс мэргэжлийн шуурхай хариу арга хэмжээний нэг багийг илгээлээ. УОК-оос баг ажиллаж байна. Сэлэнгэ аймагт өвчлөл бүртгэгдсэн учраас Дархан, Сэлэнгийн иргэдэд хандаж хэлэхэд, гэр орондоо байж, гадуур гарахгүй байхыг хичээнгүйлэн хүсч байна" гэлээ.

Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 3174 хүн эдгэрсэн. Ажиглалтад 5, гэрийн хяналтад 2 хүн байна. ХӨСҮТ-д 90 батлагдсан тохиолдол байна. Хүнд  2, хүндэвтэр 12, хөнгөн 76 хүн байгаа аж.