Д.Нарангэрэл: 4 настай хүүхэд болон үүргийн онгоцоор ирсэн 1 хүнээс халдвар илэрлээ


2020-11-13 17:09:11

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Д.Нарангэрэл "Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна. 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн 2 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдлаа. Эхний батлагдсан тохиолдлын хавьтал байсан бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан 4 настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрлээ. Энэ голомтоос 7 хүнд коронавирус илэрлээ. Тусгаарлагдсан хүүхдийн хавьтлыг тогтоох, тусгаарлах арга хэмжээ авч байна.

Хоёр дахь тохиолдол нь 2020.10.24-нд Франфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүнээс давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Ингээд Монгол Улсад одоогийн байдлаар 414 тохиолдол бүртгэгдээд байна" гэлээ.

Иймээс иргэн бүр гэрээсээ аль болох гарахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа заавар зөвлөгөөг дагахыг анхаарууллаа. Мөн эмнэлгийн байгууллагад яаран хандахаасаа илүүтэй тусгай дугааруудад холбогдож мэдээлэл зөвлөгөөг 24 цагийнх турш авах боломжтой гэдгийг ч онцоллоо.