А.Амбасэлмаа: 2 хүнээс коронавирус илэрлээ


2020-11-15 11:15:34

ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020.11.14-нд ХӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан-УУл аймгийн салбар лабораторид нийтдээ 814 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 2 хүнд халдвар илэрлээ.

Нийслэлд бүртгэгдсэн багц халдварын голомтын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 50 хүнд шинжилгээ хийсэн. Хоёрдогч хавьтлын 1125 хүнд шинжилгээ хийсэн. Хоёрдогч хавьтлын шинжилгээ хийсэн хүмүүсээс коронавирус илрээгүй.

Ойрын хавьтлын 2 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол 9 боллоо. Танадалт судалгаа шинжилгээ хийгдэж байна.

Дархан-Уул аймгийн лабораторид 157 хүний хяналтын шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймгийн лабораторид ойрын хавьтал 170 хүний шинжилгээг хийсэн. Халдвар илрээгүй.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 428 байна. Үүнээс эдгэрсэн 328 байна. Ажиглалтад 16, гэрийн аижглалтад 2, танадалт судалгаа дууссан 310 хүн байна.

Нутаг буцаасан 5 хүн байгаа.

ХӨСҮТ-д батлагдсан 95 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд 2, хүндэввтэр 20, хөнгөн 73 хүн байна" гэлээ.