Д.Нарангэрэл:Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна


2020-11-16 10:58:36

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 53.7 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эндээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 594.000 хүн шинээр халдвар авч, 6100 хүн эндсэн байна.

ОХУ-д өвчлөл эрчтэй тархаж, 22.000 хүн шинээр халдвар авсан байна.

Манай улсын хувьд 431 хүн тохиолдол бүртгэгдлээ. Өчигдөр 17.00 цагийн мэдээллээс хойш 3 тохиолдол бүртгэгдлээ.

Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. Иймээс Эрүүл мэндийн яам оношлогооны 11 цэгийг өргөжүүлж, 8 цэгийг нэмлээ.

Мөн ХӨСҮТ-өөс гадна ЗӨСҮТ-ийн лаборатори 1918 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 758 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг 17.00 цагт мэдээлнэ" гэлээ.

119 дугаарт 1799 хүн холбогдож мэдээлэл зөвлөгөө авсан байна.Цаашдаа эрүүлл мэндтэй холбоотой асуудлаар мэдээлэл зөвлөгөө авахыг хүслээ.