А.Амбасэлмаа: 3 хүнд коронавирус илэрлээ


2020-11-17 11:10:04

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020.11.16-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн лабораторид нийтдээ 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 3 хүнд коронавирус илэрлээ.

Сэлэнгэ аймгийн лабораторид 133 хүнд шинжилгээ хийсэн. Дорнод аймгийн лабораторид танадалтын зорилгоор 18 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР машины 2 жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Дархан-Уул аймгийн лабораторид танадалтын зорилгоор 132 хүнд шинжилгээ хийсэн. 1 сэжигтэй тохиолдол илэрсэн. Давтан шинжилгээг хийж байна.

Дорнод аймгийн лабораторид 10 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй. Танадалтын 85 сорьцонд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Улаанбаатар хотод гараад байгаа багц халдварын голомтод батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 80 хүнд шинжилгээ хийснээс 1 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн. Гурав дахь давтан шинжилгээгээр илэрч байна.

Хоёрдогч хавьтлын 274 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн 154 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс 328 хүн эдгэрсэн байна. Гэрийн ажиглалтад 12, сувиллын ажиглалтад 16, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцсан 6 хүн байна.

ХӨСҮТ-д 100 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, хнүд 2, хүндэвтэр 21, хөнгөн 77 хүн байна" гэлээ