Г.Ариунбуян: Дарханд батлагдсан 1 тохиолдол нь худалдаа эрхлэгч


2020-11-17 14:35:52

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генарал Г.Ариунбуян мэдээлэл өгөв.

Тэрбээр "Сэлэнгэ аймагт багц халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой байдлын комимссоос хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, шуурхай ажиллагааны төлөвлөгөөг батлаж өнөөдрөөс хэрэгжүүлж ажиллаж байгаа. Аймгийн төв буюу Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон.

Сүхбаатар суманд 22.500 иргэн байна. Алтанбулаг сумын иргэдийг нэн тэргүүнд шинжилгээнд хамруулах  ажлыг зохион байгуулж байна. Аймаг, орон нутгийн зүгээс дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 7 хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоох, иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Нэмэлтээр хойд бүсийн чиглэлийн цагдаагийн болон онцгойн албан хаагчдыг хүч нэмэгдүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн байгууллагаас явуулын 2 лаборатори гаргасан. Танадалт судалгаа хийх багийг Сүхбаатар сум руу гаргасан байгаа. Богино хугацаанд шинжилгээ хийнэ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлж, эмч, ажилтнуудыг тусгаарлах байрууд руу хуваарилж байна.

Дархан-Уул аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь худалдаа эрхэлдэг хүн байгаа. Үүнтэй холбоотой тус аймагт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийсэн. Тус аймаг 88.000 хүн амтай. Одоогоор 10.000 гаруй хүнд шинжилгээ хийгээд байна" гэлээ.