А.Амбасэлмаа. Сэлэнгэ аймгийн голомтод 5 тохиолдол батлагдлаа


2020-11-17 18:07:24

Эрүүл мэндийн яамны ээлжит 11.00 цагийн мэдээллээс хойш голомтын халдварын бүсүүдэд хэрхэн танадалт  судалгаа хийсэн талаар ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэл хотод халдварын голомт, хавьталаас 836 шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Энэ шинжилгээнд дотор "Найрамдал" зуслангийн 156 хүүхдийн танадалтын судалгаа оржээ.

Сэлэнгэ аймгийн голомтод 150 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 5 тохиолдол батлагдлаа. 395 тохиолдол түргэвлчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 5 тохиолдол эерэг гарлаа. Энэ 5 сорьцийг дахин баталгаажуулна.

Өмнө нь Сэлэнгэ аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан 22 сорьцийн шинжилгээг нарийвчилж хийсэн. Үүнээс 5 нь батлагдлаа.

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлын шинжилгээг хийсэн мөн батлагдсан.

Монгол Улсад нийтдээ халдварын батлагдсан тохиолдол 440 боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 1 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжлээ. Одоогоор эдгэрч, эмчлэгдсэн тохиолдол 329 боллоо.

Улаанбаатарт багц халдварын батлагдсан 10 тохиолдлыг эмчилж байна. Үүнд 2020.11.10-наас 17-ны өдөр хүртэл нийт 10 тохиолдлыг олж баталгаажуулсан. 

Сэлэнгэ аймагт 9

Дархан-Уул аймагт 1 тохиолдол баталгаажлаа. Нийтдээ дотоодын халдвар 20 боллоо. Иймээс төмөр замын дагуу ажиллаж амьдарч байгаа иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хяналт тавьж, шаардлагатай бол шинжилгээнд хамрагдахыг хүсч байна" гэв.

Нийслэл хотод батлагдсан халдварын хавьталд 6000 гаруй хүнийг хамруулан танадалт судалгаа хийжээ. Мөн хавьтлын тоо ч нэмэгдэх боломжтойг тэрбээр хэлсэн юм.