А.Амбалсэлмаа: 11 цагаас хойш 18 хүнд халдвар илэрлээ


2020-11-18 16:58:05

Эрүүл мэндийн яамны ээлжит 17.00 цагийн мэдээлэл боллоо. Мэдээллээр 2020.11.18-ны өдрийн 11.00 цагаас хойш халдварын голомтод хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "11.00 цагаас хойш нийт 963 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 18 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Үүнд

ХӨСҮТ-ийн лабораторид 556 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүнд халдвар илэрлээ. Энэ нь эмнэлгийн ажилтан байна. 

Дархан-Уул аймгийн лабораторид 348 хүнд шинжилгээ хийлээ. 4 хүнд халдвар илэрлээ.

Сэлэнгэ амйгийн лабораторид 59 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнд халдвар илэрлээ.

Эдгээр нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна.

Улсын хэмжээнд коронавирус халдварын батлагдсан тохиолдол 473 боллоо. Сүүлийн үед бүртгэгдээд байгаа халдварын голомтод бүртгэгдсэн өвчлөлийн талаар танилцуулбал

Сэлэнгэ аймагт нийтдээ 23

Дархан-Уул аймагт 8

Говьсүмбэр аймагт 1

Улаанбаатар хотод 15 тохиолдол боллоо.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомт дахь хавьтлууд хоёр дахь шинжилгээнд 139 хүн орсон. Гуравдахь давтан шинжилгээнд 40 хүн орсон байна. Шинжилгээ танадалт судалгаа үргэлжилж байна" гэлээ. 

Мөн тэрбээр 2020.10.08-нд Соёлын төв өргөөнд Эмоци продашны тоглолт үзсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн. Үүний дотор зарим хүн мэдээллээ буруу өгөх, шинжилгээнд хамрагдахгүй байх асуудал бий. Иймээс дараах суудалд үзсэн иргэд шинжилгээнд яаралтай хамрагдах хэрэгтэй байна.

10-16 дугаар эгнээнээс 23-46 дахь суудалд суусан иргэд яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй байгааг анхааруулж байгааг онцоллоо.