Д.Нарангэрэл:Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдлээ


2020-11-19 10:55:02

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 55.3 сая хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 536.000 хүн шинээр халдвар авсан нь өмнөх өдөртэй харьцуулбал 79.000 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Манай орны хувьд батлагдсан тохиолдол 505 боллоо. Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд түргэн оношлогооны цэгүүд дээр 19.915 хүн шинжилгээ өгсөн байна. Нийслэлийн 2 голомтод ЗӨСҮТ-ийн баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэлийг хийлээ.

Тусгай дугааруудад 3269 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авчээ. ЭМЯ-ны 323000 утсанд 290 хүн утасдаж, халдвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээний  талаар мэдээлэл авлаа" гэв.