А.Амбалсэлмаа: 11.00 цагаас хойш 13 тохиолдол нэмэгдлээ


2020-11-19 16:53:30

Эрүүл мэндийн яамны ээлжит 17.00 цагийн мэдээлэл боллоо. Мэдээллийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийлээ.

Тэрбээр "2020.11.19-ны өдрийн 11.00 цагаас хойш Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 53 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрлээ.

11.00 цагаас хойш улсын хэмжээнд

  • Дархан-Уул аймагт 11 тохиолдол
  • Орхон аймагт 13 тохиолдол
  • Дорноговь аймагт 1
  • Говьсүмбэр аймагт 1
  • Сэлэнгэ аймагт 41 тохиолдол
  • Улаанбаатар төмөр замын харьяаны 4
  • Улаанбаатарт өмнө бүртгэгдсэн голомтод 14 гээд нийтдээ үүсээд байгаа халдварын голомтод 85 тохиолдол бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 518 боллоо. Үүнээс 335 байна. Ажиглалтад 23, гэрийн ажиглалтад 2, ажиглалт танадалтын хугацаа дууссан 310 хүн байна.

ХӨСҮТ-д 176 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын тухайд

  • Хүнд 1
  • Хүндэвтэр 35
  • Хөнгөн 140 хүн байна" гэлээ.

Мөн тэрбээр халдвар гарсан аймгуудын хөдөлгөөнийг хаасан тул тэдгээр аймгаар дамжин өнгөрөх боломжгүй болохыг анхаарууллаа.

Түүнчлэн 2020.11.09-ний өдрийн 17.00 цагаас 2020.11.11-ний өдрийн 03.00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн VIII хорооны Арслантай гүүрний баруун хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь гурван сайхан" буюу "GGS" караокегоор үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн  яамны 119, ХӨСҮТ-ийн 80086829 тоот утсанд холбогдож, зөвлөгөө авна уу гэлээ.