А.Амбалсэлмаа: Караокенаас улбаатай 18 тохиолдол бий


2020-11-20 16:50:10

Эрүүл мэндийн яамны ээлжит 17.00 цагийн мэдээлэл болж, ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "11.00 цагаас хойш ХӨСҮТ, ЗӨСҮТ лабораторид нийт 426 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс Сэлэнгэ аймагт хийгдсэн шинжилгээнд 2 хүнд халдвар илэрлээ.  Улсын хэмжээнд багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт 122  тохиолдол бүртгэгдлээ. 

Өнөөдөр ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч, дараагийн шатанд  шилжлээ.

Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 байна. Ажиглалтад 25, гэрийн тусгаарлалт 2, ажиглалт танадалтын хугацаа дууссан 310 хүн байна.

ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Хүнд 1
  • Хүндэвтэр 32
  • Хөнгөн 180 байна.

Голомтлон багц халдвараар тархсан өвчлөлийн талаар

  • Улаанбаатарт 33
  • Сэлэнгэ аймагт 53
  • Дархан-Уул аймагт 16
  • Орхон аймагт 13
  • Дорноговь аймагт 6
  • Говьсүмбэр аймагт 1 байна.

Улаанбаатар хотын 33 тохиолдлын хувьд эхний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас 15 хүн өвчилсөн. Үүнээс улбаатай караоке, бааранд орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар бүртгэгдсэн нь  тогтоогдсон. Тухайн голомтоос 3 хүн караокед орсны улмаас тэнд хамт байсан нийт 6 хүн өвчилсөн. Тэд цааш гэр бүлийнхэндээ халдвар тарааж, улмаар орон сууц, орцны хэмжээнд амьсгалын замын халдварыг тараасан. Караокенаас улбаатай 18 тохиолдол нь хоорондоо холбоотой халдварын голомт үүсгэсэн байна.

Төмөр замын дагуух төв суурин газруудалд бүртгэгдэж байгаа халдвар бол 10 сарын хугацаанд олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, мөн цэнгэж, наргих асуудалдаа анхааралтай байхыг зөвлөж байсан. Гэвч уралдаан  тэмцээн зохион байгуулж, иргэд олноор оролцож халдварын нууцын хугацаа, гинжин хэлхээний хувьд хамааралтай байдал судлагдаж байна. Алтанбулагийн боомтоос эхлээд Замын-Үүд хүртлэх төмөр зам дагуух хот суурин газрын хүмүүсийг оролцуулсан хоёр удаагийн тэмцээн зохион байгуулсантай холбоотйо халдвар тархсан байна. Халдварын тархалтыг үргэлжлүүлэн судалж байна.

Нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад тэндээс 6 айлын хүн өвчилсөн байна. Үүнтэй холбоотойгоор караокед орсон хүмүүс бүрэн гүйцэд ирж шинжилгээнд хамрагдахгүй байна. Ийм хүмүүсийг караокены камерийг шүүх, ирсэн хүмүүсээс асуумж судалгаа авах замаар илрүүлэх болно" гэлээ.