Багануур дүүрэгт 1 тохиолдол баталгаажлаа


2020-11-21 10:46:05

Багануур дүүрэгт коронавируст халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн талаар дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мэдээллээр 2020.11.20-нд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Сорьцыг ХӨСҮТ рүү илгээж, PCR шинжилгээ хийхэд халдвар батлагджээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 37 хүнийг түргэвчилсэн оношлогоонд хамруулсан бөгөөд хариу нь сөрөг гарчээ.