Д.Нарангэрэл:24 цагийн хугацаанд 620.000 хүн шинээр халдвар авчээ


2020-11-21 10:54:10

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 56.6 сая хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 620.000 хүн шинээр халдвар авсан нь хамгийн олон хүн өвчилсөн өдөр байлаа.

Манай орны хувьд батлагдсан тохиолдол 578 боллоо. Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдлээ. Нийслэл хотод өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн 2 баг голомтод ажиллаж 2 обьектод эцсийн халдваргүйжүүлэлтийг хийлээ.

Тусгай дугаарын  3 утсанд 3228 иргэн утасдаж мэдээлэл зөвлөгөө авлаа" гэлээ.