А.Амбасэлмаа: 11.00 цагаас хойш 4 тохиолдол нэмэгдлээ


2020-11-21 16:31:01

Эрүүл мэндийн яамны ээлжит 17.00 цагийн мэдээлэл  боллоо. ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "11.00 цагаас хойш 4 тохиолдлоор нэмэгдэж, батлагдсан тохиолдол нхийт 582 боллоо. Нэмэгдсэн тохиолдлын хувьд Замын-Үүд сумаас илэрсэн байна. Ингээд Дорноговь аймаг 16 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдлээ.

  • Улаанбаатарт 38
  • Сэлэнгэ аймагт 58
  • Орхон аймагт 17
  • Говьсүмбэр аймагт 1
  • Дархан-УУл аймагт 16 тохиолдол байна.

Багц халдвараар бүртгэгдэж байгаа коронавируст халдварын голомтуудад бүртгэгдсэн халдвар 146 боллоо. Нийслэл болон 5 аймагт өвчлөл бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582. Үүнээс 337 хүн эдгэрсэн байна. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2, танадалт судалгаа дууссан 310 байна.

ХӨСҮТ-д 238 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Хүнд 2
  • Хүндэвтэр 32
  • Хөнгөн 194 хүн байна" гэлээ.

Шинээр батлагдаж байгаа тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, тухай хүнтэй хавьтал болсон хүмүүс байна. Эхний батлагдсан тохиолдол буюу Улаанбаатар хотод гарсаны анхны тохиолдлын ойроын хавьтлуудыг 2-3 удаа шинжилгээнд хамруулаад байна. Зарим хүнд 2-3 дахь шинжилгээн дээрээ халдвар илэрлээ.

Халдвар 2020.11.10-наас эхэлж бүртгэгдсэн. Өнөөдрийг хүртэл эхний нууц үеийн хугацаа дуусах дөхөж байна. Өнөөдөр 12 дахь өдөр нь. Цаашдаа ар араасаа бүртгэгдсэн халдварын нууц хугацаа дуусах болоогүй байна. Өнөөдөр гэхэд халдвар бүртгэгдэж байгаа учраас халдвар бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ хэвээр үргэлжилнэ.