А.Амбасэлмаа: 26 тохиолдол шинээр нэмэгдлээ


2020-11-22 10:56:17

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020.11.21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгийн салбар лабораторид нийтдээ 1305 хүнд шинжилгээ хийлээ. 

2020.11.21-ны өдрийн 17.00 цагаас хойш 26 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд

  • Улаанбаатарт хотод 2 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 40 боллоо.
  • Сэлэнгэ аймагт 19 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 77 боллоо.
  • Дорноговь аймагт 1 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 17 боллоо.
  • Дархан-Уул аймагт 4шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 20 боллоо.
  • Орхон, Говьсүмбэр аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй. Орхон аймагт 17, Говьсүмбэрт аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.

Монгол Улсын хэмжээнд 608 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 337 буюу 56 хувь нь эдгэрсэн. Сувилалын ажиглалтад 25,  ажиглалт, танадалтын хугацаа дууссан 312 хүн байна. Нутаг буцаасан 7 хүн байна.

ХӨСҮТ-д 254 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Хүнд 3
  • Хүндэвтэр 41
  • Хөнгөн 220 хүн байна" гэлээ.

2020.11.22-ны өдрийн байдлаар ойрын хавьтал 801 хүнийг олж тусгаарлан, шинжилгээнд хамруулж байна. Хоёрдогч хавьтал 7528 хүнийг тогтоон вирус судлалын шинжилгээнд хамруулж байна.

Ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-өөс гадна тусгаарлан ажиглах 10 байранд тусгаарлаж, дахин давтан шинжилгээ хийх, тэдний эрүүл мэндийн байдалд ажиглалт танадалт хийх ажлыг зохион байгуулж байна.

Нийт батлагдсан тохиолдлын 52 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байна. Энэ нь халдвартай хүнтэй буюу халдвар гарсан голомтод очсон хүн шинж тэмдэг илрэхгүй тул өөрийгөө мэдэхгүй явах эрсдэлтэй учраас тухайн хүмүүстэй хавьтал болсон, үзвэр үйлчилгээ үзсэн, караокед орсон бол өөрсдөө эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Шинж тэмдэгтэй хүмүүсийн 19 хувь уушги болон зүрх судасны архаг хууч өвчтэй, элэгний В, Ё вирусийн халдвартай хүмүүс байгаа. Илэрч байгаа шинж тэмдгийн хувьд 15.5 хувь нь хуурай ханиалгах байдал илэрчээ. Томуугийн улирал учраас томуугаар өвчилж гэж андуурах эрсдэл бий тул оношлогооны төвүүдэд хандах хэрэгтэй гэлээ.