А.Амбасэлмаа: 11.00 цагаас хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмэгдэж, нийт 96 боллоо


2020-11-22 16:39:46

Эрүүл мэндийн яамны ээлжит 17.00 цагийн мэдээлэл  боллоо. ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020.11.22-ны өдрийн 11.00 цагаас хойш Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хотод өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Сэлэнгэ аймагт 21 тохиолдлоор нэмэгдэж, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 629 боллоо. Үүнээс эдгэрсэн 340 байна. Ажиглалтад 28, ажиглалт, танадалт дууссан 312 хүн байна.

ХӨСҮТ-д 282 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Хүнд 3
  • Хүндэвтэр 41
  • Хөнгөн 238 хүн байна.

11.00 цагаас хойш Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хотод өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийт

  • Улаанбаатар хотод 40
  • Дорноговь аймагт 17
  • Орхон аймагт 17
  • Говьсүмбэр аймагт 1
  • Дархан-УУл аймагт 20 тохиолдол байна.

Сэлэнгэ аймагт 21 тохиолодол нэмж бүртгэгдлээ. Тус аймагт нийт өвчлөл нь 96 боллоо. Тус аймагт өвчлөл голомтлон тархсан байдлын тухайд Сүхбаатар сум, Мандал сум гэсэн 2 голомт байна.

Тус аймаг нэлээн өргөн хүрээтэй танадалт хийж, хавьтлыг илрүүлэх үйл ажиллагаа хийж байна" гэлээ.