Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулна


2020-11-23 11:33:40

Төмөр замын болон нийслэлийн хүрээнд 30.000 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнд халдвар илрээгүй байна.

Хүн ардынхаа дунд халдварын илрүүлэх танадалт судалгааны ажлыг өргөн хүрээнд хийж эхэлсэн байна. Батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг гэрт нь тусгаарлахад Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэг хамрагдсан байна. Эдгээр дүүрэгт амьдардаг хүмүүс халдварт өртсөн учраас дээрх дүүргүүдийн хүн ардын дунд буюу 35.000 хүнд багцалсан шинжилгээ хийж, халдварыг илрүүлэх ажлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж эхэлж байна. Энэ шинжилгээнд иргэд идэвхтэй оролцохыг ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Мөн тэрбээр "Өмнөх 30.000 хүнд танадалт судалгаа хийхэд халдвар илрээгүй нь халдвар тархаагүй байгаагийн итгэлцүүр болно. Цар тахлын үед авч хэрэгжүүлэх ёстой нэг арга хэмжээ танадалт судалгаа. Энэ хүрээнд томуугийн танадалтын судалгаагаа мөн эрчимжүүлж байгаа" гэлээ.