COVID-19: Халдварын шинжилгээнд 34.402 хүн хамрагдаад байна


2020-11-23 14:04:40

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 90 өрхийн эрүүл мэндийн төвд 2020.11.22-ны өдөр 5301 хүн оношилгоонд хамрагдсан бөгөөд 2020.11.14-ний өдрөөс хойш нийт 34.402 хүнийг хамруулаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас "Ковид-19" халдварын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж буй 18 төв, 90 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 725 эмч, мэргэжилтэн халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байна.