Дараах хорооны иргэд батлагдсан тохиолдлуудтай хавьтал болжээ


2020-11-24 11:21:18

Нийслэлд батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл

  • Сонгинохайрхан дүүрэгт 11
  • Хан-Уул дүүрэгт 5
  • Баянзүрх дүүрэгт 17
  • Чингэлтэй дүүрэгт 9
  • Сүхбаатар дүүрэгт 11 хүн байна.

Эдгээр хүмүүс нь эхний батлагдсан тохиолдлуудтай үзвэр үзсэн, караоке орсон, хамт хоол идсэн. Зарим нь мэргэжлийн дагуу бариа засал хийсэн хүн ч халдвар авсан тохиолдол бий аж.

Батлагдсан тохиолдлуудын дүүрэг доторх хороогоор нь хэлбэл

  • Сонгинохайрхан дүүргийн 7 болон 19 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 10, 16, 21 дугаар хороо
  • Багануур дүүргийн 4 дүгээр хороо
  • Баянзүрх дүүргийн 4 болон 10 дугаар хороо
  • Баянгол дүүргийн 1, 4, 6 болон 18 дугаар хороо
  • Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 16, 13 болон 18 дугаар хорооны иргэд батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон байна.