А.Амбасэлмаа: Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 40 тохиолдол нэмж бүртгэгдлээ


2020-11-25 10:51:06

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийтдээ 3301 хүнд шинжилгээ хийлээ. Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй.

Дархан-Уул аймагт нийт 20

Орхон аймагт 17

Говьсүмбэр аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.

Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт 6 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 60 боллоо.

Батлагдсан 6 тохиолдлын 1 нь ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрлээ. Бусад 5 нь гэр бүлийн хавьтал, караокенаас эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал байна. Энэ 6 хүн ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан.

Дорноговь аймгийн Айраг суманд 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус аймагт нийтдээ 18 тохиолдол болж байна.

Сэлэнгэ аймагт 20 тохиолдол нэмэгдлээ. Нийт 144 боллоо.

Батлагдсан нийт тохиолдлуудын ойрын хавьтал 959 гаруй хүн бүртгэгдсэн. Үүнээс 149 хүнд гурав дахь удаагийн давтан шинжилгээ хийгээд байна. 443 хүнд 2 дахь удаагийн шинжилгээ хийжээ. Нийт ойрын хавьтлыг анхан шатны шинжилгээнд хамруулжээ.

Хоёрдогч хавьтал болох 8000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Улсын хэмжээнд нийт голомтлон тархсан халдварын тохиолдол 262 боллоо.

Монгол Улсад коронавируст халдварын батлаглдсан тохиолдол 699 байна. Үүнээс 342 хүн эдгэрсэн байна. Ажиглалтад 32, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 312 хүн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт нийт 352 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1 хүн байна. Амьсгалын аппаратад орсон.
  • Хүнд 3
  • Хүндэвтэр 56
  • Хөнгөн 291 хүн байна" гэлээ.