Дархан-УУл аймагт 2 тохиолдол нэмэгдлээ


2020-11-26 10:46:19

Дархан-УУл аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дархан-Уул аймгийн хэмжээнд нэг өрхийн нэг иргэн шинжилгээ 3 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдрийн байдлаар нийт аймгийн төвийн 23.000 өрхөөс 18.000 нь хамрагдсан мэдээлэл байна. Өнөөдөр үлдсэн өрхүүдийн шинжилгээг авна.

Дархан-Уул аймагт батлагдсан 20 тохиолдлын тархвар зүйг тогтооно. Өөрөөр хэлбэл, халдвар иргэдийн дунд тарсан эсэх, мөн урьдчилан сэргийлэх, хавьтлуудыг илрүүлэх зорилготой юм. Шинжилгээний эхний хариунууд гарлаа. Эхний 2600 багцаас 2 эерэг тохиолдол батлагдсан байна. Аймгийн Онцгой комисс яаралтай хурал зохион байгуулж,  2 иргэнтэй холбоотой мэдээллийг авах, тусгаарлах, ойрын хавьтлуудыг тодорхойлох ажлыг зохион байгуулна.

Шинжилгээ өгч хариу сөрөг гарснаар асуудал дууссан мэтээр иргэд ойлгох нь буруу юм. Нийгмийн харилцаанд орохдоо мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг ягштал биелүүлж, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ажиллах нь чухал гэдгийг сануулья" гэлээ.