Эхний батлагдсан тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн өвчилжээ


2020-11-26 11:24:48

Улаанбаатар хотод голомтлон гарсан хоёр халдварын талаар дэлгэрүүлбэл

Эхний голомтын батлагдсан тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн өвчилсөн байна.

Төмөр замын 3 байршилд 11 хүн өвчилсөн байна.

Гэр бүлээс гаралтай 12 хүн өвчилсөн байна. Гэр бүлийн хүрээнд дайралтын түвшин маш өндөр буюу 52 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, халдвар гэр бүлийн хүрээнд тархалт өндөр байна.

Мөн бариа засал гэртээ авчирж хийлгэсэн тохиолдол бий. Бариа заслын улмаас гэр бүлийн орчинд тархсан халдвар 23.1 хувийг эзэлж байна.

Караокетэй холбоотой 20 хувь

Буяны ажил, төрсөн өдөр, нэгнийхээрээ айлчилж, зочилсонтой холбоотой 3-6 хувь

Тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь

Орон сууцны хавьтал 2.9 хувь байна.

Төмөр замын голомтод 4 гэр бүлийн дайралтын түвшин 26.7 хувь байна.

Ажилчдын дунд 3 хувь

Эмнэлгийн ажилтан 5.2 хувийг эзэлж байна.

Батлагдсан тохиолдлуудын 49.2 хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Гол илэрч байгаа шинж тэмдэг нь хуурай ханиалгах, халуурах, хамар битүүрэх, дотор муухайрах, хоолонд дургүй болжээ.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлуудын насны хувьд 4-73 нас. Улсын хэмжээнд 4-90 насны хүмүүс байгаа аж.

Цэргийн төв эмнэлэгт байгаа маш хүнд хүн нь 80 настай хүн аж.