Монгол Улсад халдварын нууц хугацаа 3-13 хоног байгааг тогтоожээ


2020-11-27 11:24:31

ДЭМБ-аас коронавирус халдварын нууц хугацаа 14 хоног гэж үзэж байгаа. Монгол Улсад 29 тохиолдолд нууц үеийн хугацааг судалж үзжээ. Судалгаагаар халдвартай хүнтэй өртсөн буюу хавьтал болсноос хойш 3-13 хоногт халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Дунджаар 5-7 хоногт халдварын нууц үеийн хугацаа илэрч байна хэмээн судалгаагаар тогтоогджээ. 

Халдварын нууц үе илрэх нь тухайн хүнмий дархлаа, биеийн байдлаас хамааралтай болохыг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлов.

Бариа засал хийлгэсэнтэй холбоотой халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа аж. Иймээс "Rapid med" хувийн эмнэлэгээр үйлчүүлсэн болон бариа засал хийлгэсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг хүслээ.

Мөн сүүлийн батлагдсан тохиолдол "Аман хуур" хорооллоос гарсан тул тэр хавийн оршин суугчдыг мөн шинжилгээнд хамрагдахыг хүслээ.