А.Амбасэлмаа: Улаанбаатарт 5, Сэлэнгэ 10 гэх байдлаар нийт 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ


2020-11-28 10:58:52

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.27-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ , Орхон аймгийн лабораторид нийтдээ 11.929 хүнд шинжилгээ хийлээ. 22 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр нэмэгдлээ. Нэг нь нэг орцны хүмүүсийн ойрын хавьтал байна. Тэрбээр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байсан.

2 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд байсан. Нөгөө 2 нь өчигдөр шинээр бүртгэгдсэн 2 тохиолдлын ойрын хавьтал байлаа. Өөрөөр хэлбэл, тусгаарлагдсан хүмүүсээс 5 тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотод нийтдээ 70 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

  • Баянгол дүүрэгт 16 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 8 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт 10 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 23 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 7 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Хавьтлын хүмүүсээс халдвар нэмэгдсэн байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 167 боллоо.

Дархан-Уул аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ойрын хавьтлаас батлагдсан байна. Нийт 35 тохиолдол боллоо.

Дорноговь аймгийн Айраг суманд  1 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь төмөр замын ойрын хавьтал байсан. 

Орхон, Говьсүмбэр аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд дотоодын халдвар голотлон гарч байгаа нийт халдвар 318 боллоо.

Мөн өдөр зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тир машины 4 жолооч байна. 2 нь Монгол, нэг нь ОХУ, нөгөө нь Беларус улсын иргэн байна. 

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 760 байна. Үүнээс эдгэрсэн 347 байна. Ажиглалтад 24, гэрийн ажиглалтад 1, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 322 хүн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 406 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 8
  • Хүндэвтэр 73
  • Хөнгөн 323 хүн байна" гэлээ.