Зорилтот бүлгийн иргэдээ шинжилгээнд хамруулах, амны хаалт олгож байна


2020-11-29 10:42:42

УХТЭ-ийн хамт олон зорилтот бүлгийн иргэдээ шинжилгээнд хамруулах, амны хаалт олгох ажлыг хийж байна

ЭМЯ-аас зохион байгуулж буй нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 10 мянган гаруй өрхийг Covid-19-н шинжилгээнд хамруулах ажлыг Улсын төв эмнэлгүүд хариуцан зохион байгуулжээ. Энэхүү ажлын хүрээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогдсон зорилтот бүлгийн 2615 иргэнд оношилгоог хийж, өрх бүрт 100 ширхэг амны маск тараах ажлыг хэрэгжүүлж байна. Дээрх үйл ажиллагаа амралтын өдрүүдэд ч мөн үргэлжилж байна.