А.Амбасэлмаа: 24 хүнд халдвар батлагдлаа


2020-11-29 10:51:36

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.28-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ , Орхон аймгийн лабораторид нийтдээ 9513 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 24 хүнд халдвар илэрлээ. Үүнээс нэг нь Тир машины жолооч байна. 2020.11.16-нд Монголд ирсэн хүн. Давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр нэмэгдлээ. Нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын давтан шинжилгээнд илэрлээ. 4 хүн нь гэр бүлийн ойрын хавьтлууд байна. Бүгд тусгаарлалтад байсан. Улаанбаатар хотод нийт 75 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

  • Баянгол дүүрэгт 21 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 8 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1,2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт 10 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 23 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10, 14 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 7 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.

Сэлэнгэ аймагт 7 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 3 гэр бүлийн ойрын хавьтлын хүмүүсээс халдвар нэмэгдсэн байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 174 боллоо.

Дархан-Уул аймагт 9 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ойрын хавьтлаас батлагдсан байна. Нийт 44 тохиолдол боллоо.

Дорноговь, Орхон, Говьсүмбэр аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

Архангай аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Голомтын судалгаа хийгээд хувийн эмнэлэг, бариа заслын үйлчилгээтэй холбоотой танадалт судалгаа хийхэд ойрын хавьтал илэрснийг араас нь танадан хөөж Архангай аймгийн Батцэнгэл суманд авсныг илрүүлсэн. Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтод ирж тэр эмнэлэгт үйлчлүүлсэн хүн. Аймаг руу нь мэдээллийг өгч даруй арга хэмжээ авч тэр хүнийг барьж авсан.

Ойрын хавьтал 50 гаруй, хоёрдогч хавьтал 100 гаруй хүнийг тусгаарласан байгаа. Мөн Их тамир суманд хөл хорио тогтоосон. Учир нь Батцэнгэл сумаас 3 хүн Их тамир сум явсан.