Батлагдсан тохиолдлын 6 хүний бие маш хүнд байна


2020-11-29 11:19:12

Улсын хэмжээнд голомтлон гарсан багц халдвар 341 болсон байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 боллоо.

ХӨСҮТ-өөс 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжжээ.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 784 байна. Үүнээс эдгэрсэн 354. Ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 1, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 322 хүн байна.

ХӨСҮТ болон цэргийн төв эмнэлэгт 421 хшүн эмчлүүлж байна. Биеитйн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 6
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 71
  • Хөнгөн 339 хүн байна.

ХӨСҮТ-д байгаа 2 маш хүнд хүн нь 56, 74 настай хүмүүс. Нэг нь хүнд зэргээс маш хүнд рүү шилжжээ.

Цэргийн төв эмнэлэгт маш хүнд 1 хүн байсан бол хүнд зэргээс 3 хүн маш хүнд рүү шилжжээ. Үүнд 50 настай сахарын өвчтэй, архаг хууч өвчтэй хүн бий гэнэ. Мөн 80-81 насны 3 хүн маш хүнд байгаа аж.