Д.Нарангэрэл: Батлагдсан 1 тохиолдол 149 хүнтэй ойрын хавьтал болсон тохиолдол бий


2020-11-29 11:29:18

Монгол Улсад коронавирусийн батлагдсан батлагдсан тохиолдол 784 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 24 тохиолдол шинээр нэмэгдлээ. 

Архангай аймагт шинээр голомт үүсч, нийслэл болон 6 аймагт халддвар тархаад байна.

Монгол Улсын халдварын тархалтын эрч өндөр байгааг Д.Нарангэрэл онцлов. Дэлхий дахинд тархалтын эрч 2-4, буюу дээд тал нь 6 байхад Монгол Улсад 6-23, зарим тохиолдолд 30, 66 байгаа аж.

Энэ нь нэгнийхээрээ их зочилдог, гэртээ зочин урьдаг. Орон нутгаас ирээд хөгшин хүндээ ихэлж очдог байдалтай холбоотой гэнэ. Иймээс аль болох гэртээ хүн урихгүй байх, нийлж тоглохгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Улсын хэмжээнд үүсээд байгаа 8 голомтод 4100 гаруй хүн хавьтал болжээ. Тухайлбал, зарим аймагт өвчлөл гарсан тохиолдлыг нягталбал 1 хүн 60 гаруй хүнтэй харилцсан. Тэр бүү хэл, 1 хүн 149 хүнтэй ойрын хавьталд орсон байгаа аж. Эдгээр ойрын хавьтлаас ихэнх нь өвдөх хандлагатай байгааг ч тодотгосон юм.