Архангай аймагт батлагдсан 2 тохиолдлын хавьтал 200 хүнийг шинжилгээнд хамруулж эхэлжээ


2020-11-30 11:11:47

Хамгийн сүүлд халдвар бүртгэгдсэн Архангай аймагт голомтын хариу арга хэмжээ авах, хөл хорио тогтоох, нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тус аймагт бүртгэгдсэн 2 тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал нийт 200 гаруй хүний нэрийг гаргаж, шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Одоогийн байдлаар 120 хүнд шинжилгээ хийгээд байгаа бөгөөд коронавирус илрээгүй байна.