Батлагдсан тохиолдлуудын 21 хувь нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрчээ


2020-11-30 11:22:22

Улсын хэмжээнд багц халдварын бүртгэгдсэн тохиолдол 338 боллоо. Монгол Улсад коронавирус халдварын батлагдсан тохиолдол 791 боллоо. Үүнээс эдгэрсэн 354 хүн байна. Ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 1, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 322 хүн байна.

ХӨСҮТ болон цэргийн төв эмнэлэгт 428 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 6
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 76
  • Хөнгөн 342 хүн байна.

Батлагдсан тохиолдлуудад илэрч байгаа шинж тэмдгийн хувьд

  • Хуурай ханиалгах 21 хувь
  • Хоолой хөндүүрлэх 12.7 хувь
  • Толгой өвдөх 11.3 хувь
  • Хамар битүүрэх 9.2 хувь
  • Нусгайрах 9.2 хувь
  • Халуурах 7.7 хувь
  • Үнэр амт алдагдсан 7 хувь
  • Жихүүдэс хүрэх 4.2 хувь
  • Ядрах 2.8 хувь
  • Хамар, хоолой хуурайших 2.8 хувь
  • Суулгах 1.4 хувь
  • Хоолонд дургүй болох 1.4 хувь
  • Үе мөч өвдөх 1.4 хувь
  • Дотор муухайрах 0.7 хувь
  • Нүд улайх 0.7 хувь

Насны хувьд 2-90 насны хүмүүс бий аж. Дундаж нас 33.3.