Д.Нарангэрэл: Азийн бүсэд халдварын 3 дахь давалгаа эхэлж байж магадгүй


2020-12-01 11:20:28

Дэлхийн 2018 улс, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдэж, нийт 62.3 сая хүн өвчилж, 1.4 сая хүн нас бараад байгаа билээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 790.000 хүн халдвараар өвчилсөн нь коронавирусийн халдвар гарснаас хойш хамгийн олон хүн өвчилсөн өдөр болжээ. Сүүлийн өдрүүдэд Европоос гадна Ази тивийн иргэд халдвараар өвчлөх байдал нэмэгдсэн байна.

Иймээс эрдэмтэд Азийн орнуудад халдварын гурав дахь давалгаа эхэлж байж магадгүй хэмээн дүгнэх болжээ.

Номхон далайн баруун эргийн бүс буюу манай улс багтаж байгаа бүс нутаг хамгийн өвчлөл багатай, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнд хүрч байгааг Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов.