Архангайн Батцэнгэл, Ихтамир сумын иргэдийг шинжилгээнд хамруулна


2020-12-01 18:06:33

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дотоодын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдсэн. Нийслэлд 7 тохиолдол нэмэгдсэн бол Архангай_ Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн юм. 

Ингэснээр Архангай аймгийн хувьд батлагдсан тохиолдлын тоо 3 болсон.

Аймгийн онцгой байдлын шуурхай штабаас мэдээлэл хийж 3 дахь тохиолдол нь анхны тохиолдлын эхнэр. Тусгаарлалтад байсан гэдгийг тодотгов.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 58, дам хавьтлын 400 гаруй хүнийг тогтоон тусгаарлажээ. Улмаар ойрын хавьтлын 190 хүнд шинжилгээ хийснээс 1 хүнийх эерэг, бусад нь сөрөг гарсан нь энэ аж.

Онцгой комиссийн мэдээлснэээр тархвар судлалыг хийж, эхний маршрутыг бүрэн гаргасан. Голомтыг хяналтандаа авч чадсан гэнэ.

12-р сарын 02-05-ны хооронд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулах аж. Өнөөдрийн байдлаар нийлээд 700 гаруй иргэний шинжилгээг аваад байгаа юм байна.

УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэдээ татахгүй бөгөөд нийслэл рүү ч хүн гаргахгүй юм. Иймээс эл аймгийн иргэд нутаг буцахаар шинжилгээ өгсөн бол хүчингүй гэсэн үг гэв.