Тохиолдлуудын 71 хувь нь анхны шинжилгээгээр онош батлагджээ
2020-12-02 11:15:04

Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1063 хүн бий аж. Үүнээс
- 3 удаагийн шинжилгээнд 386 хүн
- 2 удаагийн шинжилгээнд 827 хүн хамрагджээ.
Батлагдсан тохиолдлуудын илрүүлгийн хувьд
- 71 хувь нь анхны шинжилгээгээр онош батлагдсан
- 26 хувь нь 2 дахь шинжилгээгээр
- 3 хувь нь 3 дахь давтан шинжилгээгээр онош батлагджээ.
Халдварын 1-14 хоногийн хугацаандаа онош батлагдсан байна.