ЭМЯ: Шинжилгээний хариуг иргэдийн гар утсанд илгээнэ


2020-12-02 11:52:25

Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байгаа билээ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас  бүртгэлийн 119 сайт ажиллуулж эхэлсэн. Гэвч олон хүн нэг зэрэг хандсанаас үүдэлтэй сайт гацаж, улмаар ажиллах боломжгүй болсон байна. Иймээс Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн телефоны 4 компанитай хамтран иргэдийн шинжилгээний хариуг гар утсанд нь илгээж байхаар шийдвэрлэжээ.

Өчигдрөөс эхлэн шинжилгээнд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариуг гар утсанд нь өгч эхэлсэн байна. Гар утсанд ирсэн хариугаа үзүүлэхийн зэрэгцээ иргэний үнэмлэхээ заавал биедээ авч явах шаардлагатай гэнэ. Ингэснээр орон нутаг руу зорчих боломжтой аж. 

Орон нутгаас ирж байгаа нийслэлийн иргэдийн хувьд асуумж бөглөөд орж ирэх ёстой гэнэ.