А.Амбасэлмаа: Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн


2021-01-08 11:15:07

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.07-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 14.225 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 33 хүнд халдвар илэрлээ.

Цэргийн төв эмнэлгийн 2 ажилтнаас халдвар илэрлээ. Эмч, сувилагч хоёр. Бусад нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой гэр бүлийн хавьтлууд байна. Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.

Мөн "Ачтан" эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрсэн. Үүнээс гадна Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн байна. Тус хороны 65, 43а, 57 дугаар байрны иргэд өвчилсөн. "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг. Иймээс үргэлжилсэн голомт бий болсон. Иймээс энэ голомттой холбоотой 5-6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 571 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 897 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1395 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 488 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 3
  • Хүнд 12
  • Хүндэвтэр 150
  • Хөнгөн 323 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү