"Family med" сувиллын эмнэлгийн эмч халдварт өртжээ


2021-01-09 11:16:31

"Ачтан" эмнэлгийн нийт 21 эмч, ажилчин халдварт өртөөд байна. Мөн тэдгээрийн гэр бүл, батлагдсан тохиолдлуудаас улбаатай 24 хүн халдварын вирусээр өвчлөөд байна. Тус голомтод нийт 45 тохиолдол батлагдаад байна. 

Батлагдсан тохиолдлуутай холбоотой хэд хэдэн байгууллагад танадалт судалгаа шинжилгээ хийжээ. Тухайлбал, Мэдээлэл сүлжээ компанийн Баянзүрх дүүрэг дэх салбараас нэг хүнээс халдвар батлагдсан байна. Иймээс ажилчдын шинжилгээг авч, 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлажээ. 54 хүнээс шинжилгээ авсан байна. Одоогоор халдвар илрээгүй байна. 

Мөн "Family med" гээд сувиллын эмнэлгийн эмч халдварт өртжээ. Иймээс 3 хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан бөгөөд энэ эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.

Нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1260 хүнийг тусгаарлалтад авчээ. Хоёрдогч хавьтал 2250 хүн ажиглалтад танадалтад байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү