ХӨСҮТ-өөс 1, БГД-ийн байрнаас 8, "Мөнххада"-аас 5, "Сонгдо" эмнэлгийн 1, "Ачтан" эмнэлгээс 5 нийт 20 тохиолдол батлагдлаа


2021-01-10 10:52:49

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.09-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 22.993 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21 хүнд халдвар илэрлээ.

Үүнээс нэг хүн нь Афгинастанаас ирсэн энхийг сахиулагч байна. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 боллоо.

ХӨСҮТ-ийн нэг сувилагч халдварт өртлөө.

19 тохиолдол нь шинээр үүсээд байгаа голомтуудаас батлагдсан байна. Үүнд

  • Баянгол дүүргийн 65 дугаар байр, 12 дугаар байрны хоёр дахь давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Үүнээс 8 хүнд халдвар илэрлээ.
  • Мөнххада ХХК-ийн 1 ажилтан, гэр бүлийн 4 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
  • "Ачтан" эмнэлгийн 1 ажилтан, гэр бүлийн хавьтлуудаас

"Сонгдо" эмнэлэгийн эмч, ажилчид, үйлчлүүлэгчид гээд 160 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 603 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 929 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1429 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 522 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 13
  • Хүндэвтэр 127
  • Хөнгөн 380 хүн байна.