Д.Нарангэрэл: Улаанбаатарт халдварын 10 голомт дэгдсэнээс 6 нь намжиж, 4 нь идэвхитэй байна


2021-01-10 11:30:02

Улаанбаатар хотод халдварын 10 голомт дэгдсэнээс 6 нь харьцангуй намжиж, өдгөө 4 нь идэвхитэй байгааг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл онцлов.

Баянгол дүүргийн 4 байрыг тусгаарлан орон суугчдыг шинжилгээнд хамруулж буй. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дээрх 4 байрны 2 байрнаас 6 тохиолдол батлагдлаа. Асуумж нь шинэ жилийн баярыг нийлж тэмдэглэсэн, нэгнийхээрээ айлчилж оржээ. Тиймээс аль болох олноороо бөөгнөрөхгүй, баяр наадмыг хүн урьж цуглуулж тэмдэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Он гарсаар голомтлон гарч байгаа халдварын үзүүлэлтийг авч үзвэл 2021.01.06-нд 36 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон хүн өвчилсөн өдөр болжээ. Эдгээр тохиолдол нь ихэвчлэн гэр бүлийн хүрээнд, ойрын хавьтлууд, нэг хамт олон, нэг орц, нийлж найз нөхдийн хүрээнд уулзалт цайллага зохион байгуулсан үедхалдвар өндөр тархжээ.  Үүнийг бусад оронтой харьцуулбал өндөр буюу 2.5-4 хувь байгаа юм.

Олон нийт хөл хориог 70-80 хувь сахисны улмаас халдвар голомтлон гарсан гэж үзэж байгаа аж.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү