"Тэнүүн Огоо", "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой 13 тохиолдол батлагдлаа


2021-01-11 10:50:53

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.10-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 14.216 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрлээ.

Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн байна. Анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Үүнд

  • "Тэнүүн Огоо" компаниас гаралтай гэр бүлийн дамжсан халдвар
  • "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой гэр бүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 616 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 942 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1442 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 535 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 11
  • Хүндэвтэр 106
  • Хөнгөн 416 хүн байна.