Р.Оюунгэрэл: 3-4 хүн тутмын 1 нь шинж тэмдэггүйгээр халдвараар өвчилж байсан


2021-01-11 16:59:04

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар АШУҮИС-ийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Р.Оюунгэрэл мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2020.03 сараас Монгол Улсад бүртгэгдэж эхэлсэн коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлсэн цагаас судалгааны багууд ажилласан. Анагаах ухааны их сургуулийн Халдварт өвчин судлын үндэсний танхим болон бусад судлаачид Монгол Улсад зөөвөрлөгдөж ирсэн коронавирусийн халдварууд дээр эмнэлзүйн судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг одоогийн халдварын тархалттай хамааруулан хэлье.

Судалгаагаар 37 орчим хувь нь шинж тэмдэггүй байсан. Өөрөөр хэлбэл, 3-4 хүн тутмын 1 нь шинж тэмдэггүй байсан. Яагаад 3-4 гэж үзэж байна гэхээр тухайн үед Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадад байгаа иргэдийг авчрахдаа дандаа эрүүл хүмүүс авчирсан. ХНалдвар голомтлон тархаагүй  эрүүл хүмүүсийг зөөвөрлөн авчирч байсан учраас 3-4 хүн тутам гэж үзэж байсан.

Гэтэл Английн Лондон хотод халдвар хамгийн ихээр тархсан газар судалгаа хийж үзэхэд 44 хувь буюу ойролцоогоор 2 хүн тутмын 1 нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байсан.

Шинж тэмдэг илэрсэн өвчитнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд судалгаагаар зөөвөрлөгдөж ирсэн буюу 2020.03 сараас 2020.08 сар хүртэл Монгол Улсад зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлын 48.3 хувь нь хөнгөн, 51.7 хувь нь дунд хэлбэрээр өвчилсөн байсан. 

Харин дотоодын халдвар дэгдсэнээс хойш буюу 2020.11 сараас хойш халдварын вирусээр өвчлөгчдийн 70 хувь нь хөнгөн, 27.1 хувь нь дунд, 2.4 хувь нь хүнд, 0.5 хувь нь нэн хүнд хэлбэрээр өвчилсөн байна.

Энэ нь халдварын тархалтад хэрхэн нөлөөлөх вэ гэхээр хөнгөн хэлбэрээр өвчлөх учраас ханиадтай төстэй гэж иргэд тайвширч, сэлгүүцэж, халдварыг бусдад тараах, өөрөө хүндрэх эрсдэлтэй байгаа юм. 

Манай улсын хувьд коронавирусийн халдварт ихэвчлэн залуучууд өртөж байгаа. Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудынх ихэнх нь буюу 49.64 хувь нь 20-29 насныхан байсан бол дотоодын халдварын хувьд 50 дээш насныхан хамгийн ихээр өвчилсөн байна. Иймээс хөнгөн хэлбэрээр туссан үедээ үл хайхарч байгаад гэр бүлийнхэндээ халдварыг тараадаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү