Л.Дэлгэрзул: Аль болох N95 амны хаалтыг хэрэглэх хэрэгтэй


2021-01-12 16:55:41

Амны хаалтны зөв хэрэглээний талаар судлаач Л.Дэлгэрзул мэдээлэл өглөө.

Коронавирус маш жижиг хэмжээтэй. Өөрөөр хэлбэл, 1 микоромемтр буюу элсний ширхэгнээс 900 дахин бага хэмжээтэй. Иймээс агаар дээр хөвж байгаа хатуу болон шингэн биетүүдэд наалдах боломжтой.

1 ширхэг тоосонцэр дээр 250 ширхэг PHX агуулсан вирус наалдах боломжтой. Шүлсэнд ч ялгаагүй энэ хэмжээний вирус агуулагдах боломжтой гэсэн үг. Улмаар 200-500 ширхэг вирусийн PHX агуулсан тоосонцороор амьсгалах боломжтой гэсэн үг. Иймээс зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай.

Одоогоор амьдрал дээр түгээмэл байгаа нь мэс заслын маск буюу нэг удаагийн амны хаалт. Мөн N95 амны хаалт түгээмэл хэрэглэгдэж байна. Хэрэв та мэс заслын амны хаалт зүүж байгаад ханиаж, найтаавал шүлс цацагдах хэмжээ 0.5 зайд, харин N95 амны хаалттай бол 0.1-0.25 метр дотор байна. Хэрэв амны хаалтгүй бол 1.5 метрээс 2 метрийн зайд шүлс хүртэл зайд үсэрч, халдвар тараах бас авах эрсдлийг бий болгодог байна.

Дээрх 2 амны хаалт хоорондоо ямар ялгаатай талаар

  • Мэс заслын амны хаалт нь агаар дахь жижиг аэрозол, дуслаас сайн хамгаалалт болохгүй. Амьсгал хамгаалах хэрэгсэлд тооцохгүй байна. Мөн битүүмжлэлийн хувьд сул.
  • N95 амны хаалт нь нарийн болон том ширхэгт тоосонцоруудыг 95 хүртэл нэвтрүүлэхгүй. Битүүмжлэлийн хувьд сайн байдаг.

Мөн мэс заслын маск нэг удаагийнх тул хэрэглээд хаях зориулалттай бол N95 амны хаалт нь өөрөө бохирдох, норох хүртэл нь хэрэглэж болох аж.

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү