Т.Бэгзсүрэн: 9 хоногийн хөл хорио тогтоож, 5 хоногоор ажиллахад халдварын тархалт тасралтгүй буурахгүй боломжтой


2021-01-14 16:24:01

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн хөл хорионы талаар мэдээлэл хийв.

Тэрбээр "Засгийн газраас Гамшгаас хамгаалах бэлэн байдал тогтоосноос хойш үр дүнг үргэлж тооцож үздэг байгаа. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд загвараа боловсруулж, танилцуулсан. Ингэхдээ 6-ны өдрөөс хөл хориог хэдэн хоногоор сулруулбал тархалт хэр нэмэгдэх талаар тооцоолол хийсэн. 

Ингээд 2021.01.11-нээс хойш хөл хориог сулруулж болох ч дахин хөл хорио тогтоох нь зүйтэй гэсэн саналыг танилцуулсан.

Халдвар тархалтын зүй тогтол бол эхний үедээ удаан тархах боловч чөлөө явах тусмаа өсөлт хурдасдаг. Өөрөөр хэлбэл, 1-2 долоон хоногийн хугацаа өнгөрсөний дараа халдвар эрчимтэй өсч эхэлдэг байна.

Хөл хорио тогтоох нь эхэндээ үр дүнтэй боловч уртсах тусмаа нөлөө бага болж эхэлдэг. Тодруулбал, Хөл хорио тогтоомогц халдвар авагчдын тоо огцом буурч байгаад хөл хорионы хугацааг нэмэгдүүлэх тусам нөлөө багасдаг байна.

Хэрэв хөл хорионы хугацааг 2 хувааж, 2 удаа хөл хорио тогтоовол ямар үр дүн гарах вэ гэдгийг судалсан. 16 хоногийн хөл хориог 7х7 хоногоор 2 удаа хөл хорио тогтооход нийт тохиолдлын тоо 300-60 хүртлээ буурах байдал ажиглагдсан. Иймээс урт хугацааны хөл хорио тогтоосноос богино хугацаатай, давтамж олонтой байдлаар хөл хорио тогтоох нь үр дүнтэй юм.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоон дээр үндэслээд 7 хоног ажиллаж, 7 хоног хөл хорио тогтоох байдлаар явах тооцллыг хийж үзсэн. Тооцоогоор 9 хоногийн хөл хорио тогтоож, 5 хоногоор ажиллахад халдварын тархалт тасралтгүй буурахгүй хандлага ажиглагдаж байгаа. Мөн 16 хоногийн хөл хорио тогтоож, 14 хоног ажиллавал халдварын тархалт мөн буурах үр дүн харагдаж байгаа.

Гэхдээ 9 хоногийн хөл хорио нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү