Батлагдсан тохиолдлын 1 нь Хан-Уул дүүргийн цагдаа


2021-01-15 11:16:55

Батлагдсан тохиолдлуудыг насны хувьд авч үзвэл 0-101 настай иргэн өвчлөөд байгаа юм. Тодруулбал, 

  • 0-4 насны 47 хүн
  • 5-9 насны 65 хүн
  • 10-14 насны 77 хүн
  • 20-24 насны 216 хүн
  • 25-29 насны 160 хүн
  • 30-34 насны 171 хүн
  • 35-39 насны 127 хүн
  • 40-44 насны 108 хүн
  • 45-49 насны 111 хүн
  • 50-54 насны 110 хүн
  • 55-59 насны 67 хүн
  • 60-64 насны 50 хүн
  • 65 дээш насны 73 хүн халдварт өртжээ.

Батлагдсан тохиолдлын зарим нь бие нь өвдөж, халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагуудад  хандаж, эмнэлгийн туслалцаа авсан байна. Тухайлбал, Төрийн тусгайгийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан тохиолдол 2-3 удаа очиж үзүүлжээ. Иймээс тус эмнэлгийг хяналтад авч, 100 гаруй ажилчныг шинжилгээнд хамруулжээ. Одоогоор халдвар илрээгүй байна.

Мөн Хавдар судлалын үндэсний төвөөр хавдартай иргэн үйлчлүүлжээ. Иймээс тус эмнэлэгт үйлчилгээнд байсан 21 хүнээс шинжилгээ авч 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлажээ. 

Түүнчлэн "Энэрэл" эмнэлэгт мөн батлагдсан тохиолдол очиж эмнэлгийн туслалцаа авчээ. Иймээс тус эмнэлгийн 90 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор халдвар илрээгүй байна.

Батлагдсан тохиолдлын 1 нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын ажилтан байсан аж. Иймээс тус цагдаагийн газрын 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, 10 гаруй хүнийг ойрын хавьтлаар тусгаарлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү