COVID-19: Нийслэлийн хэмжээнд 14.004 хүн шинжилгээнд хамрагджээ


2021-01-15 11:49:22

Өнөөдрийн  08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.004 хүн хамрагдсан байна.

Ажилласан шинжилгээний төв 31, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 40 багт нийт 485 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 520.403 хүнийг шинжилгээнд хамруулснаас 448.263 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.469 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 664, ойрын хавьтал 3145, дам хавьтал 21.184 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү