"Ачтан" эмнэлгээс 4, ТҮК-ийн 6, БЗД-ийн 17 дугаар хорооноос 6 гэхчлэн 21 хүнээс халдвар илэрлээ


2021-01-16 10:56:55

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.15-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 18.487 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 21 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Үүний 4 нь "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс халдвар илэрлээ.

Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газрын 56 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Үүнээс 6 хүнд халдвар илэрлээ.

БЗД-ийн 17 дугаар хорооны 6 иргэнээс халдвар илэрлээ. Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн хавьтлууд байна.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 685 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1011 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 10, Цэргийн төв эмнэлгээс 20 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1512 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 592 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 9
  • Хүндэвтэр 54
  • Хөнгөн 527 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү