Батлагдсан тохиолдлууд хүндэрсэн үедээ эмнэлгийн байгууллагад хандаж байгааг анхаарууллаа


2021-01-16 11:16:38

Баянзүрх дүүрэгт халдварын голомт үүсч гудамж, орон сууц, айлуудын дунд халдвар бүртгэгдсэн учраас үргэлжлүүлсэн танадалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 6000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 2 өдрийн шинжилгээгээр 12 хүнд халдвар илэрчээ.

Батлагдсан тохиолдлуутай холбоотойгоор тэдгээрийн ойрын хавьтал 191 хүнийг тусгаарласан байна. Өнөөдрийн байдлаар 1233 хүн ойрын хавьтлаар тусгаарлагдсан бол хоёрдогч хавьтал 2859 хүн хяналтад байна. 

Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдлуудын ихэнх нь биеийн байдал нь хүндэрсэн, амьсгалын замын цочмог халдвар томуугийн шинж тэмдэгтэй үедээ эмнэлэгт хандахгүй хүндрүүлэх, мөн эмнэлэг дамжин үзүүлж, халдвар хамгааллын дэглэм алдах байдал бий болж байгаа аж. Иймээс биеийн байдалд өөрчлөлт орсон үедээ эмнэлэг дамжиж үзүүлэх, олон кабинетаар орохоосоо илүүтэй эмнэлгийн байгууллагад хандаж, зөвлөгөө, мэдээлэл авахыг сануулав.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан тохиолдол шөнө ирсэн байна. Тус эмнэлэг тухайн иргэнийг тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэм сахиснаар цөөн хүн ойрын хавьтал болсон гэдгийг тодотголоо.

Мөн ханиадтай үедээ ажлаа хийж, бусдад халдвар тараах байдал байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

зочин 2021-01-17 11:53:55-д бичсэн холбогдсон IP хаяг: 203.169.48.150
7 хоночихоод байхад шинжилгээний хариу нь гарахгүй ийшээ,тийшээ утасд гээд бие биерүүгээ чихсэн улсууд байгаад байнашдээ.Арай дэндүү байнаа.