Баянгол дүүргийн IV хорооны 5023 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ


2021-01-16 11:30:08

Коронавируст халдвар голомтлон гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт хийж, нийт 5023 иргэнийг халдварыг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд гарсан нь СӨРӨГ буюу халдвар илрээгүй байна. Тус шинжилгээг энэ сарын 14-15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадсан талаар Нийслэлийн онцгой комисоос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү