Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 10 хүнээс халдвар илэрлээ


2021-01-19 11:12:58

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.18-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 17.646 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 10 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 10 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлан байранд тусгаарлагдаж байсан хүмүүс. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 709 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1035 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  28 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1536 боллоо. Үүнээс 995 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 530 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 10
  • Хүндэвтэр 40
  • Хөнгөн 478 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү