Д.Нарангэрэл: Орон нутгаас сар шинийн бэлтгэл хийхээр Улаанбаатарыг зорих хөдөлгөөн ихэссэн


2021-01-19 11:12:04

Хөл хориог сулруулах бүрт өвчлөл нэмэгдэж байгаа дүр зурагтай байгааг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл онцлов. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг сулруулж, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээхийн хэрээр олноороо бөөгнөрөх, халдвар хамгааллын дэглэм сулрах байдал ажиглагдаж байгааг тодотгов. Мөн хүний хөдөлгөөн ихээр нэмэгдэж байгаа тул халдвар тархах эрсдэл өндөр болж байгааг анхаарууллаа.

Иймээс аль болох олноороо бөөгнөрөхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг санууллаа.

Мөн хөл хориог сулруулсантай холбоотой Сар шинийн бэлтгэл ажил эрчимжиж, орон нутгийн иргэд Улаанбаатарт ирэх хөдөлгөөн нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн цахимаар үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хямдралтай худалдаа зохион байгуулж байгаа нь халдварын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг иргэдэд сануулсан юм.

Энэ жил УОК, Засгийн газраас Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх захирамж гарсан тул бараа материал ихээр худалдан авахгүй байхыг онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү